mephistopheles : Хөлдүү казакууд буюу нутаг нутгийн тэнэгүүд нэг нэгээрээ явдаг
Ийм байна юу гэхээр хүний чанарыг таньж болох хэдхэн зүйл байдаг. Архи, мөнгө, эрх мэдэл, амин дээр тулсан асуудал өөр чинь .. санаанд орж ирэх юм алга. Согтуудаа л тэгчлээ намайг уучлаарай бла бла ... уг нь ийм хүн бишиймш дээ согтоод л ингэж байгаан.... уул нь сайн хүн л дээ даанч энэ мөнгө л ингэж эвдлээ...  урьд нь ийм хүн байгаагүйен дарга даамал болсон чинь хүнээ байжээ... мэтчилэнгээр. Иймэрхүү яриаг хаа нэгтэй сонсож л байсан байлгүй. Яахав нэг бодлын тэр хүнийг эсвэл өөрийгөө өмөөрөх шалтиг. Гэхдээ өрөвдөлтэй. Тийм л сайн хүн юм бол хаана ч байсан, нойлд ч байсан сайнаара л байх хэрэгтэй биддэ. Тэрнээс архи ууснаараа хүн болгон элдвээр аашлаад байдаг билүү гүй билүү, агсарч дайрдаг нэг нь байна, алиалж марзаганах нь ихэсдэг нэг нь байна, чимээгүй болдог нэг нь ч бий, ихэнхдэ л хүнээ байна да. Төрөлхийн адгуусан шинж нь давамгайлж, гаргах үйлдэл авир нь ухамсартай бус, тархиара биш зөнгөөрө л үйлдэгдэх нь элбэг. Тэгэхээр хэн бэ гэдэг нь танигдана аа да. Нхнн тэгэхээр эртнээс монголчууд хүргэн болох хүнээ архиар шахаж хэн бэ гэдгийг нь танидаг байж л дэ. Тэрнээс уух, уулгах дуртайда ч биш. Хуучны үг хуудуугүй гэдэг дэ. Уламжлалаас бид авах юм бол бий. гэхдээ жавхлан маягаар биш шүү дэ. Шинэчлэл гэдэг хуучныг ор тас үгүйсгэхдээ биш тэрнээс сайн чанарыг нь удамшуулан хэрэгтэй газар нь хэрэгжүүлэх, хэрэггүй болсон, тохирохгүй болсон зүйлсийг нь орхиод цаашаа алхахын нэр болов уу. Эрх мэдлийн тухайд бол хүн олон жил дарга даамал хийгээд хүн амьтнаар гуйлгаад элдэв өргөл барьц аваад сурцан хүмүүс хамаатан садан дотор маань ч бий. Мөнгө бол ойлгомжтой хэдэн төгрөгний бараа харангуутаа толгойгоо өргөж явдаг хүмүүс хаа сайгүй л бий. Хүн хичнээн дээгүүр ч байлаа хаанаас ирсэн хэн гэдгээ санаж явах хэрэгтэйм шиг. Дөнгөж өчигдөрхөн хэн ч биш байснаа өнөөдөр дарга мяндагтан болоод би бол дарга чи бол цэрэг гээд нэг нь тээр дээр, нөгөө нь тээр доор суусан байгаа юм шиг аашлах нь бас л сонин. Казак ямар хамаатайм бэ гэвэл нэг дурак согтуу казак гэрт ирээд олон юм ярьснаас болоод ууранда л бичиж байна. Казакууд угийн бөөрөлхүү хүмүүс, тэгээд бид нарыг тэрэн шигээ гэж санадаг шиг байган. Би бол буриад хүн. Өргөн шанаа, өтгөндүү хөмсөг хялман шар царай, ногоондуу нүдээрээ ялгаатай. Сүх бариад гарвал байшингаа ч баричихна, үр атгаад гарвал тариагаа ч тарьчихна. Хутга дүрвэл ч дүрнэ, хүнтэй нөхөрлөвөл ч нөхөрлөнө, хонзогновол ч хонзогноно. Харин казакууд шиг чи буриад би чантуу, энэ халх тэр өөлд гэж ялгаварлахгүй бид бүгд л нэг үндэстэн. Яахав би буриадаар ярьж чадахгүй, гэхдээ би хаанаас ирснээ мэднэ. Ямар түүхтэй яаж хавчигдаж байсан түүхээ мэднэ. Сталин хэрхэн хавчиж байсныг ч мэднэ, хэрвээ түүхчид үнэн бичсэн байдаг бол. За тэгээд хүн болгон адилгүй болохоор хаана ч очсон нэг эсвэл нэлээн хэдэн тэнэг байж л байдаг болохоор яалтай ч билээ, тоохгүй л байж чадвал болох юм шиг байгаан, гэхдээ л тоохгүй байна гэхээр өөрөөр чин оролдод байвал бас хэцүү өт хүртэл өрвөлздөг гэдэг байхаа. за үг олдож үхэр холдлоо. Хүн шиг хүн л байхыг хичээх юм шүү  
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
солнце (зочин)

хүн шиг хүн болох, хүнээр хүн хийх, хүн шиг амьдрах, жинхэнэ хүн...чухамдаа хүн гэдэг нь ямар хүн юм бэ. Энэ сто тэнэг хүн гэж бодож явдаг хүн надад ч бдийн адил намайг ч хэн нэгэн нь жинхэнэ тэнэг гэж бодож явдийг хэн мэдэх үү. тэхээр энэ биедээ л ухаантан, тэнэг нь байя дө чаддагаараа :р

mep

солнце(зочин) - олон хэлтэй хүн бэ кк харах өнцөг гэж байна л да гэхдэ хүн хүндлээд гэртэ авчраад дайлж байхад айлд ирчээд л п.... гээд л (бусдыг нь бол энд бичих ч боломж алга) хараагаад байгаа хүнийг бол хэн ч дурак л гэх байх, үнэмлэхүй тэнэгүүд бас байнаа байна кк

Аниргүй (зочин)

танай буриад манай халх үндэстэн хоёрын хооронд мэдэгдэхүйц их ялгаа байна, сэтгэхүйн гэхийм уу?

надад бол хэн хаанаас яаж ирсэн хэнб? гэдэг тийм чухал биш, үнэхээр тэнэгтэхийг хүсүүл жүчээ шатааж баясаад л явж байвал болох нь тэр

Аниргүй (зочин)

ерн нь тэгээд казак ч байна уу? буриад ч байна уу? халх ч байна уу? дөрвөд нь байна уу? ерн хэн байх нь хамаа алга, амьдрах дээрээ тулуул хэнчиг нь сүхээ бариад байшингаа бариад, үрээ атгаад тариа ногоогоо тариад амьдарчихна. нохой хамартаа хүрхээр ус ч гэдэг биз дээ. нийтлэг нь юундаа вэ? гэвэл бүгд нүүдэлчин, хаана ч хэнтэй ч дасан зохицох чадвартайд л ... түүнээс би энэ орчинд дасахгүй байна гээд иргэншилээ солиулахгүй, би ингэж тэгэж чадашгүй нь гээд амиа хорлохгүй

хадаас (зочин)

Сүхээ бариаад байшингаа барьж чадахгүй хүмүүс зөндөө зөндөө. Би бас буриадлдаа. тэгээд энэ хүнтээ ижил бодолтоо байна. казакууд нээрээ тэнэг, зэвүүнүүд нь олон байхаа. Яахав манай буриадуудыг усан буряд , тэнэгдүү гэж ярьдаг. гэхдээ тэд чинь хүнд гэмгүй харин хасагууд бол үнэн зэвүүн хүнд хор хииж тэнэг болж царайлдаг байхгүй юу. Аан харин архиний тал дээр нээрээ юугаа мэдэхээ байхаараа хүнээ байчдаг юмаа би хувьдаа хахаха. Гэхдээ одоо яахавдээ Зан нь юм бгааз тээ?хэхэ

хадаас (зочин)

Гэхдээ аниргүй бид 2 ын хэн нь илүү хурдан тариа тарьж лебешк хийх вээ гэвэл би түрүүлнэ гэдэгтээ 100 хувь байнаа битий гомдоорой гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)