mephistopheles : Уур хилэн

Уур хилэн

Уураар удирдуулсан үйлдэл бүхэн ямар нэг хэмжээгээр буруу, муу үр дагаврыг дагуулж байдаг. Уур хилэнг байж л байдаг, байх ёстой мэт өдийг хүртэл буруугаар бодоод явсан байх юм. Дүрсхийтэл уурлах төдийд л хураасан хамаг сайн сайхан маань хормын дотор замхардаг нь хамгийн гол хор урхаг нь юм. Уурын уг үндэс нь өнөөх л өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан аминчхан үзэл бололтой. Өөрийнхөө чухам яаж оршдогийг таниагүйн улмаас нөгөө би би хэмээх бодол нь давамгайлна.

Уур биеийг зовооно

Уул морийг зовооно. Уур хилэнг дарвал түүнээс илүү баатар үгүй. Уг нь бол залхуу гээчийг дарвал түүнээс мундаг нөхөр байхгүй л гэж боддог байсын. Гэхдээ саяхнаас л ардын зүйр үгс ямар гүн гүнзгий утга агуулгатай хийгээд дээрээс нь зөвхөн мал ахуйтай зууралдахаас өөрийг мэдэхгүй бүдүүлэг нөхдүүд байгаагүй болохыг илүү мэдрэх болсон. Уурыг дарахын тухайтад эртний нэгэн гэгээнтэн хэлэхдээ : Зовлонтой болох үедээ өөрөөсөөБолохгүй байгаа зүйлийг засаж болохуу? Засаж болохоор болохоор бол зовохын хэрэг юун? хэмээн асуугаарай. Хэрвээ засах учиргүй аваас бас түүнээ зовохын тус юун? хэмээн асуугаарай. Галд тос нэмэх адил уурлах нь илүү их хорлолд өртөж байгаа хэрэг шүү дээ хэмээн айлджээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
epistle (зочин)

ер нь нээх уурлаад байдаггүймөө. тэглээ гэхэд удахгүй л таг саначихна. Уур гэхээсээ илүү жижиг сажиг бухимдлаас л холуур баймаарайн.

Attila (зочин)

тэвч...

zaya_chuka (зочин)

Uur buhimdal ymar ch sain zuil daguuldaggui. Tiimees uurlahdaa udaan, uuchlagdaa turgen baih hamgiin zuv songolt shuu!!!

qqqq (зочин)

Hen negend uuraa gargalaa geed ta ooroo ch taivshrahgvi , mon nogoo hunee ch uurluulj orhino. Tiim uchraas uuraa zugeer dotroo gargaad taivshrah heregtei shuu manaihaan.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)